Хялбар зээлийн апп



НУУЦЛАЛЫН БОДЛОГО


Энэхүү нууцлалын бодлого нь Момо Ланд ХХК-с таны тодорхой мэдээллийг хүлээн авах, хадгалах түүн дээр тулгуурлаж боловсруулалт хийн таньд зээл авах эрх олгох эрх зүйн үр дагавар бүхий баримт бичиг болох юм. Иймд нууцлалын бодлоготой сайтар танилцахыг зөвлөж байна. Та нууцлалын бодлогыг зөвшөөрсөн тэмдэглэгээг сонгож, өөрийн бүртгүүлсэн утасны дугаарт ирэх код буюу 5 оронтой тоо-г хүлээн авч, баталгаажуулснаар доорх нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
1. Та энэхүү нууцлалын бодлогыг зөвшөөрснөөр Момо ланд ХХК-д дараах зөвшөөрөл эрхийг олгох болно.
1.1 Харилцагчийн үүсгэсэн хувийн мэдээллийг хүлээн авч, хадгалах;
1.2 Харилцагчийн мэдээлэлд тулгуурлан авах боломжтой зээлийн хэмжээ, зээлийн нөхцөлийг тодорхойлох;
1.3 Зээлийн бүтэгдэхүүнтэй холбоотойгоор Та интернэт банкны нэвтрэх мэдээллийг Момо Ланд аппликейшн-д оруулсан өгсөн бол түүнийг ашиглан таны интернэт банкинд 1 удаа нэвтрэх;
1.4 Таны интернэт банкны дансны хуулгыг автоматаар хуулбарлан авч хадгалах, ийнхүү авсан мэдээллийг энэхүү Нууцлалын бодлогод заасан зорилгоор ашиглах;
1.5 Хэрэв та өөрийн хувийн болон санхүүгийн мэдээллээ хуурамчаар оруулсан бол байгууллага нь танд зээл олгох, зээлийн гэрээ байгуулахаас татгалзах;
1.6 Момо Ланд ХХК нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, Момо Ланд аппликейшнийг хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэхийн тулд таны аппликейшнд хандах хандалт, таны хийж байгаа аливаа үйлдлийн түүхийн лог болгон хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглах;
1.7 Харилцагч аппликейшн-д бүртгүүлэхдээ:
  • гар утасны дугаар
  • Регистрийн дугаар
  • Харилцагчийн селфи зураг
  • Гар утсанд хадгалагдсан дугаарууд (Phone contact list)
  • Шаардлагатай тохиолдолд харилцагчийн байршил (location)
  • Анхааруулга: Бид таны хувийн мэдээлэл болох овог нэр, регистрийн дугаар, зураг, утасны хадгалагдсан дугааруудыг зөвхөн зээл судлах, эргэн төлөлт зэрэг зээлийн үйл ажиллагаанд ашиглах болно
    2. Харилцагчийн мэдээллийг устгах тухай.
    2.1. Харилцагч нь 1.1-д заасан хувийн мэдээллийг устгуулах хүсэлтээ гаргаж болно.
    2.2. Хэрэглэгч бүртгэлээ цуцлуулах бол үйлчилгээний салбарт өөрийн биеэр цахим иргэний үнэмлэхтэйгээ ирж цуцлах боломжтой.
    2.3. Хэрэглэгчийн хүсэлтийг ажлын 5 хоногийн дотор хэрэглэгчийн ирүүлсэн хүсэлтийн дагуу хэрэглэгчийн бүртгэлийг Момоланд ХХК-ын ажилтан хянаж шийдвэрлэнэ.
    2.4. Бүртгэлтэй хэрэглэгч нь өөрийн ойрын болон садан төрлийн /эхнэр, нөхөрийн/ мэдээллийг устгуулах талаар хүсэлт гаргах эрхгүй бөгөөд хүсэлт гаргасан тохиолдолд устгахаас татгалзах
    2.5. Татгалзсан тохиолдолд тухай бүр хүсэлт гаргасан этгээдэд болон тухайн хэрэглэгчид ажлын 5 хоног дотор мэдэгдэнэ.
    2.6. Компани нь харилцагчийн мэдээллийг Монгол улсын хуулийн дагуу дор хаяж 6 жилийн хугацаанд хадгалах үүрэгтэй.
    3. Та энэхүү Нууцлалын бодлогын 1.4-д заасны дагуу өөрийн интернэт банкны нэвтрэх мэдээллийг Момо ланд аппликейшнд оруулсан өгсөн бол нэн даруй өөрийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг солих үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан аливаа хохиролыг Момо ланд ХХК хүлээхгүй болно.
    4. Зээлийн нөхцөл 4.1 Зээлийн дүн 50.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийн хооронд байна 4.2 Зээлийн эргэн төлөлт таны сонголтоор буюу 3, 6, 9 сарын хугацаатай байна. 4.3 APR: 0-36 хувь байна.
    5. Момо Ланд аппликейшн нь нууцлаллын бодлогоо өөрчлөх эрхтэй ба энэ өөрчлөлтийн талаарх мэдээллийг өөрийн байгууллагын цахим хуудас болон аппликейшний мэдэгдэл хэсэг, харилцагчийн гар утсаар дамжуулан мэдээлнэ.
    Энэхүү нууцлалын бодлогыг зөвшөөрч, манай аппликэйшнийг ашигласан нь манай байгууллагаас зээл олгох талаар таны өмнө ямар нэг үүрэг хүлээх үндэслэл болохгүй. Түүнчлэн энэхүү нууцлалын бодлогод тусгайлан дурдсанаас бусад асуудлаар Момо Ланд ХХК-н эсрэг ямарваа нэг шаардлага гаргах эрхийг таньд олгохгүй болно.



    Түгээмэл асуулт хариулт


    MomoLand зээлийн үйлчилгээ гэж юу вэ?

    Та MomoLand зээлийн үйлчилгээг ашиглан гар утаснаасаа 3 минутын дотор таван зуун мянга хүртэлх төгрөгийн зээлийг барьцаагүйгээр дансандаа шууд шилжүүлэн авах үйлчилгээ юм.

    MomoLand аппликейшнийг хэрхэн татаж авах вэ?

    Та ухаалаг утсан дээрх App store, Play store-с MomoLand-г хайлт хийн аппликейшнийг татан авах боломжтой.

    Зээл авахад ямар шаардлага тавих вэ?

    1. 18 нас хүрсэн Монгол улсын иргэн байх
    2. Тогтмол орлоготой ба НДШ авдаг байх
    3. Фейсбүүк хаягтай байх
    Зээлийн хэмжээ, хугацаа ямар байх вэ?

    Зээлийн эргэн төлөлтөө хэрхэн хийх вэ?

    • ХХБ 457 082 424 /Хүлээн авагчийн нэр "Момо ланд"/ дансанд
    • Хаан банк 507 693 4050 /Хүлээн авагчийн нэр "Момо ланд ХХК" / дансанд Гүйлгээний утга: Бүртгэлтэй утасны дугаарыг “гүйлгээний утга” хэсэгт бичиж шилжүүлснээр таны зээл хаагдах болно.

    Апп татах холбоос

    Хаяг: Баянзүрх дүүрэг 3-р хороо, Токиогийн гудамж, Токио резиденс, 604 тоот
    Утас: +976 75330044
    Мэйл: contact@momoland.mn